Бусад

Хүн амын өсөлттэй уялдуулан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй улстөрчдийн зүгээс Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ-ын даргад 100 мянга гаруй иргэдийн гарын үсэгтэйгээр өргөн барьсан. Монгол улсын Үндсэн хуулийг анх 1992 оны 1 дүгээр сард баталсан байдаг. Үүнээс хойш анх удаа 2019 онд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан удаатай.

Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь нийгмийн тогтвтортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж зарим хуульчид үзэж байгаа. Харин зарим хуулчид болон улс төрчид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаа. Учир нь 2019 онд оруулсан өөрчлөлтийн хувьд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болоод хангалттай хэмжээнд хүртэл өөрчилж чадаагүй. Мөн ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөд эсрэг байр суурьтай буюу ерөнхийлөгчийн засаглалтай болох, цаазын ялтай болох зэрэг Үндсэн хуулинд орсон тусгагдсан нийгмийн үнэт зүйлээс өөр үзэл баримтлалтай байсан учраас ихэнхи том шинэчлэлтүүдийг хийж чадаагүй.

Энэ удаагын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга бол сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын гишүүдийн тоог нэмэх юм. Манай улс ардчилсан нийгэмд шилжснээс хойш парламентын сонгуулиа мажоритар системээр явуулж ирсэн. Энэ нь популистуудыг төрөн гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тодруулж хэлбэл сонгогдохын тулд ганцаарчилсан тоглолт хийдэг. Энэ нь улс төрийн намуудыг бэхжүүлдэггүй зорилго нь тодорхой бус улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг алдуулдаг. Харин пропорциональ систем нь хувь тэнцүүлэх гэсэн утгатай. Энэ нь олон намын өрсөлдөгч парламентад орж иргэдийн дуу хоолой, үзэл санаа, байр суурийг бүрэн илэрхийлж чадна гэж судлаачид, улс төрийн намууд үзэж байна. Тиймээс одоо байгаа мажоритар тогтолцоог пропорциональ системрүү шилжүүлэх шаардлагтай юм.

Мөн өөр нэг өөрчлөх шаардлагатай хүчин зүйл бол гадаад нөхцөл байдал. Парламент бүрдэх дүрэм нь ямар байхаас хамаарч чадамжтай, чадамжгүй парламент бий болно. Парламентыг дагаж Монгол улсын гадаад бодлого ч тодорхойлогдоно. Тиймээс 30 жилийн хугацаанд бүтээж бий болгосон парламентийн засаглалаа илүү бэхжүүлж хадгалж үлдэхийн тулд холимог тогтолцоо уруу шилжих зайлшгүй шаардлага тулгарч байна.

Улс төрийн 30 гаруй нам, эвслийн санал нэгдэж байгаа нэг асуудал бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал. 1992 оны үндсэн хууль батлагдахад Монгол улсын хүн ам 2 сая байсан. Нэг гишүүн 30 мянган хүнийг төлөөлнө гэх тооцооллоор одоогийн гишүүдийн тоог гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр хүн амын тоо 3.5 сая болж УИХ-ын нэг гишүүн хамгийн багадаа 46.000 хүн төлөөлж байна. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэг дээр намууд нэг байр суурьтай байгаа юм.