Сонгууль 2020

БНСУ-ын хилээр нэвтэрсэн даруйд Ковид-19 шинжилгээний хариу “эерэг” гарвал тусгаарлагдана

Бүгд Найрамдах Солонгос Улс/БНСУ/ коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов.

Гэсэн хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх зохицуулалтын хүрээнд нийт зорчигчид Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана.

Тус улс руу зорчих иргэдэд тавих шаардлагыг ийнхүү сулруулж байгаатай холбогдуулан нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх, “Q-Code” цахим бүртгэлийн системд заавал бүртгэгдсэн байх, эдгээр шалгуурыг хангасан эсэхэд тавих хяналтыг чангатгаж байгааг иргэд, зорчигчдод санууллаа.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын Газар