Бусад

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ард иргэдээс санал авна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолын төсөлд хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх эсэх гэсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд 11 сэдвээр ард иргэдээс санал авахыг тусгажээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд энэ сарын 18-26-ны хооронд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мэдээлэл өгч, иргэдийн саналыг авах юм байна.