Сонгууль 2020

Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт явагдаж дууслаа. Нөхөн болон дахин сонгуулийн дүнгээр эрх баригч МАН үнэмэлэхүй ялалт байгуулсан байна.

Тодруулбал Аймгийн иргэдийн хурлын нөхөн болон дахин сонгууль 4 аймагт явагдаж, Булган аймгийн сонгууль шүүхийн маргааны улмаас хойшлогдсон бол Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгийн сонгуульд МАН ялалт байгуулжээ.  Сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль 15 аймгийн 41 суманд зохион байгуулагдаж, 49 мандатын 32-т нь МАН-аас нэр дэвшчигчид ялалт байгуулсан байна. Мөн Нийслэлийн хоёр дүүрэгт болсон сонгуульд эрх баригчид ялалт байгуулжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 43 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль боллоо.

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиас Булган аймаг шүүхийн маргаантай, Сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулиас Төв аймгийн Баянжаргалан суманд дахин санал хураалт явагдах бол Увс аймгийн Давст сумын сонгууль намар хүртэл хойшлогджээ.