Бусад

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хариуцлагыг нэмэгдүүлнэ

УИХ зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу өдгөө УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг эхлүүлээд байгаа. Хуулийн төслийн танилцуулгаас харахад ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар дараах гурван санал тусгагдсан байна.

Үүнд:

  1. Улс төрийн намын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, сонгогчдынсанал гээгддэг байдлыг арилгах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх
  2. Ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хууль батлах болон хуулийн биелэлтэд тавих ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор сонгогчдыг төлөөлөх, мандатын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх
  3. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцэл уялдаа холбоог зохистой болгох