Бусад

Парламентын мандатын тоог хүн амын өсөлттэй уялдуулж тогтоодог

Парламентын засаглалтай улс орнууд мандатын тоог тодорхой гурван аргачлалаар тооцож гаргадаг бөгөөд ингэхдээ нэг мандатад ногдох хүн амын тоо, газар нутгийн бүсчлэл, хүн амын өсөлт зэрэг олон чухал хүчин зүйлийг харгалзан шийдвэрлэдэг. Тэдгээрт үндэслэн хууль тогтоох засаглалынхаа суудлыг хуульчилсан  парламентын нэг танхимтай 75 орны мандатын дундаж тоо 195, хоёр танхимтай орнуудынх 249 байдаг.

Манай улсын хувьд шинэ ардчилсан Үндсэн хуулийг батлах үед буюу 1992 онд 2.2 сая хүн амтай байсан. Харин өнөөдөр хүн амын тоо 3.4 саяд хүрсэн нь парламентын мандатын тоог нэмэх замаар ард иргэдийг төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх зайлгүй шаардлагын нэг. Иймд олон улсад хэвшсэн Таагеперагийн куб язгуурын аргачлалаар тооцож үзэхэд манай улсын парламентын гишүүдийн тоог 151-155-д хүргэхээр байгаа юм.

Гэхдээ өдгөө ард иргэдээр хэлэлцүүлж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн мэдээллээс харахад урьдчилсан байдлаар мандатын тоог тогтоогоогүй бөгөөд зарим судлаачдын зүгээс 101 гэсэн тоог дэвшүүлээд байгаа юм.