Бусад

Үндсэн хуулийн улс төрийн эрхийг хязгаарласан заалтыг шинэчилнэ

Монгол Улсын хэмжээнд Дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн нам бий. Харин шинээр нам байгуулах боломжийн тухайд 2019 оны Үндсэн хуулийн шинэчлэлээр босгыг хэт өндөр болгож, 20 мянган гаруй иргэний гарын үсэг цуглуулахаар хуульчилсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, хүний эрхийн зөрчилтэй зүйл заалт болсон юм.

Иймд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр уг босгыг багасгах бөгөөд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалахаар боловсруулсан байна. Ардчилсан улс орнуудын хувьд нам байгуулах хамгийн доод иргэдийн санал 0.25 хувьтай бйдаг бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 32 улсын хувьд 0.06 хувьтай байдаг аж.