Сонгууль 2020

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар цөөнхийн дуу хоолой хаагддаг алдааг засах боломжтой

Сүүлийн үед "Үндсэн хууль"-ийн өөрчлөлтийн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын Хорооны дарга Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийх үндсэн хэд хэдэн шалтгаан байгаа талаар дурджээ.  Тэрбээр,  УИХ-д дөрвөн удаа сонгогдсон, Монголын эдийн засгийг хүнд үед Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж, саарал жагсаалтаас гаргаж байсан туршлага бүхий улстөрч юм.

Түүний хэлж байгаагаар “Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж ард түмний 50 хүрэхгүй хувийн саналыг авсан мөртлөө УИХ-д үнэмлэхүй олонх болдог санал гээгддэг явдлыг арилгах. Ингэснээр жижиг намуудын төлөөлөл УИХ-д орж эрүүл зөв мэтгэлцээн өрнөх, цаашилбал нэг нам дангаар дур мэдэн улс орны бүх эрх мэдлийг атгаж цөөнхийн дуу хоолой хаагддаг алдааг засах” юм гэдгийг онцлон хэлжээ.

ҮХНӨ орсноор  Гүйцэтгэх засаглалынхаа гар хөлийн тушааг авч хаях, сонгуулийн  тогтолцооны өөрчлөлт, Засгийн газрын гишүүдийг УИХ-аас томилох нөхцөл бүрдэх аваас гишүүдийн тоо нэмэгдэх,  улмаар УИХ-ын буюу ард түмний хяналт сулардаг асуудлыг засах гэх мэт улс төрийн тогтолцоонд тулгарч буй асуудлыг засч сайжруулах, парламентын засаглалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй юм.