Бусад

Б.Болор-Эрдэнэ дэд сайдаар томилогдоно

Өчигдөр шинэ танхимаа бүрдүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр яамдын дэд сайд нарын томилгоонд анхаарал хандуулж байгаа сурагтай. Шинээр яригдаж байгаа дэд сайд нар дотор Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн нэр яригдаж байна. Түүнийг Засгийн газар тус яамны дэд сайдаар томилохоор үндсэндээ тохирсон аж.

Өнөөдрийн, бидний амьдарч байгаа цаг үеийг мэдээлэл технологийн хөгжилгүйгээр урагшлахаа байсан. Морин өртөөгөөр эхэлж байсан шуудан, харилцаа холбооны салбарын хөгжил XXI зууны эхэнд хувьсан өөрчлөгдөж, орчин цагийн хүмүүс өдөр тутмын амьдралын хэв маягаа үүрэн холбоо, мэдээлэл технологигүйгээр төсөөлж чадахгүйд хүрсэн бол энэ салбарт өнгөрсөн он жилүүдэд дандаа хувийн хэвшлийнхэн өнгөлж байсан юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр үүсгэн байгуулж, мэдээлэл, технологийн хөгжлийг ард иргэд рүүгээ, аж ахуйн нэгжүүд рүү хандуулж, энэ салбарын хөгжлөөс хол хоцорсон төрийн байгууллагуудыг цахим систем рүү татан оруулах ажлыг хийгээд цөөнгүй жил болж байна. Харин энэ ажлын ард Б.Болор-Эрдэнэ сууж, Цахим хөгжлийн багц хуулийг УИХ-аар батлуулах, иргэдийн хандах дуртай E-Mongolia ситемийг хөгжлүүлэх ажлуудыг зохион байгуулсан нь түүнийг дэд сайдаар томилогдоход нөлөө үзүүлсэн бололтой.

Үүгээр ч зогсохгүй Б.Болор-Эрдэнэ Монгол Улсад 5G сүлжээг нэвтрүүлэх ажлыг хариуцан, 2021 оноос Код бичих охидын хөтөлбөр туршилтын төслийг хэрэгжүүлж, Монгол Улсын холбоо, мэдээллийн технологийн салбарыг олон улсын түвшинд гаргах ажлыг амжилттай зохион байгуулалцсан нэгэн юм.

Тухайлбал, SpaceX компанитай хэлэлцээр хийж, Элон Маскын Hyperloop буюу түргэн галт тэрэг, Solarcity буюу сэргээгдэх эрчим хүчний төслүүд дээр Элон Маск Монгол улсыг сонирхож эхэлсэн нь Б.Болор-Эрдэнийн багийнхны хийсэн ажлуудын нэг байсан гэдэг.