Дэвшилтэт Социал Демократ клубийн залуус өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг Багшийн дээдийн нүхэн гарцыг цэвэрлэж, угаалаа.
2022 онд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал Демократ клубээс санаачлан хэрэгжүүлсэн “CLEAN UP-2” төслийн хүрээнд “Бүх нийтийн цэвэрлэгээ”-ний ажлыг зохион байгуулсан. Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагч, 10 гаруй их, дээд сургуулийн оюутнууд нэгдсэн юм.
Өнгөрсөн жилийн цэвэрлэгээнд 6.000 гаруй залуучууд сайн дураараа оролцож Дунд гол, Бэлх гол, Улиастайн гол болон Зайсангийн гүүр, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр гэсэн 12 байршил дахь хог, хаягдлыг цэвэрлэсэн юм.
Цэвэрлэгээний гол зорилго нь гудамж талбай, байгаль орчинд хаягдсан хог хаягдлыг цэвэрлэх бус нийслэлчүүдэд, нийт иргэдэд хоггүй орчинд ажиллаж амьдрах, амарч зугаалж байх түүгээр ч зогсохгүй хог хаядаг сэтгэхүйг өөрчлөхөд чиглэгдэж байсан юм.
“CLEAN UP” төсөл энэ жил үргэлжлэн хэрэгжих гэж байна. Энэ жил ирээдүйн Монгол улсын эзэд болсон хүүхэд, багачууд уруугаа чиглэн ажиллах юм.
Энэ хүрээндээ Улаанбаатар хотод байршиж буй 600 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэхээр болжээ. Хүүхэд багачууд уруу чиглэсэн энэхүү арга хэмжээгээ тус клубийн залуус “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” гэж нэрлэжээ.
Сэтгэгдэл бичих