Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг ХААНААС Ч ОЙРХОН хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцуулсан юм.
Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болох юм байна.
Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх нээ.
Түүнчлэн хилийн чанадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх бөгөөд төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх гэж байна.
Сэтгэгдэл бичих