Сонгууль 2020

С.Баярцогт: 76 мажоритар, 76 пропорциональ системээр 152 УИХын гишүүнтэй болох боломжтой

Сангийн сайд асан С.Баярцогт “1992 онд Монгол Улсын Үндсэн Хуульд УИХ-ын гишүүний тоог 76 байхаар баталж байхад Монгол Улсын хүн ам 1 сая 500 мянга орчим, сонгогчдын тоо 1 сая
орчим байсан бол одоо хүн ам 3 сая 400 мянга орчим, сонгогчдын тоо 2 сая гаруй болсон байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн тоог хүн амынхаа тоотой уялдсан харьцаанаас харахад нэмэх боломжтой юм. Одоогийн байдлаар параллель тогтолцоон дээр үндэслээд 76 мажоритар, 76 пропорциональ системээр явна гэсэн тоонууд судлаачдын дунд яригдаж байгаа. Гэхдээ улс орны хөгжлийн онцлог, нөхцөл байдал, улс төрийн намын бодлогод тулгуурлан шийдвэрлэх боломжтой. Улмаар төлөөллийг нэмэгдүүлнэ, улс төрийн намууд бодлогын шинжтэй болж, төсвийн сахилга бат сайжрах үндсэн нөхцөлүүд бүрдэнэ” гэв.