Дэлхийд Технологи

Гүйцэтгэх захирлаа хиймэл оюун ухаант роботоор сольсон компанийн хувьцааны ханш тасралтгүй өсжээ

Өнгөрсөн онд Хятадын видео тоглоом хөгжүүлэгч NetDragon Websoft компани нэг охин компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалд Тан Юү нэртэй хиймэл оюун ухаант роботыг томилж байжээ.

Тэр үеэс хойш NetDragon компанийн хувьцааны ханш тасралтгүй өсөж, өсөлтөөрөө Хонконгийн биржийн хамгийн том компаниудыг нэгтгэсэн Hang Seng индексийг давсан байна.

Гүйцэтгэх захирлын суудалд роботыг томилох шийдвэр өнгөрсөн оны наймдугаар сард гарч байсан. NetDragon компанийн хувьцаа сүүлийн зургаан сарын хугацаанд 10 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $1.1 тэрбум орчмоор өссөн байна.

Шийдвэр гаргалтыг оновчтой болгож, эрсдлээс зайлсхийх, нийт ажилтнуудад ижил тэгш ханддаг орчныг бүрдүүлэх үүднээс гүйцэтгэх захирлын албан тушаалд робот томилж байгаагаа гэдгээ NetDragon тухайн үед тайлбарлаж байжээ.

“Бид Тан Юү системийн алгоритмыг нээлттэй, интерактив, ил тод менежментийн загвар болгох ажлаа үргэлжлүүлж, цаашдаа метаверс суурьтай ажлын орчинд шилжихийн төлөө ажиллана” гэж тус компанийн ерөнхийлөгч Дежян Лю мэдэгдэж байв.

NetDragon нь 1999 онд байгуулагдсанаасаа хойш “Eudemons Online”, “Heroes Evolved”, “Conquer Online”зэрэг хэд хэдэн тоглоом зах зээлд гаргаж, Хятадын анхны онлайн тоглоомын платформ 17173.com сайтыг бий болгож байжээ.

Алибабагийн Жэк Ма 2017 онд “Ойрын 30 жилийн дотор Time сэтгүүлчийн шилдэг 30 гүйцэтгэх захирлын жагсаалтад роботын нэр орж ирэх байх” гэж хэлж байжээ.

Эх сурвалж: Business Inside