Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилсон талаар мэдээллээ. Ж.Тана бол Харвардын их сургуульд эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалавр, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх “Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн тэтгэлгээр Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан шинэ үеийн төлөөлөл юм. Тэрбээр “Рио Тинто” компанийн Австрали дахь салбар, “Оюу толгой-д компани, "Эрдэнэс Монгол" ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт \2023.04.12\ Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлснийг мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл бичих