Засгийн газар

“ШҮҮР” ажиллагаатай холбогдуулан 1.343 байгууллага мэдээллээ ирүүлжээ

“Шүүр” ажиллагаатай холбоотой мэдээллийг 7 хоног болгоны Засгийн Газрын хуралдааны мэдээлэлд багтааж олон нийтэд хүргэж байгаа. Нийтдээ 3.000 гаруй байгууллагаас мэдээлэл ирүүлэхээр байгаа. Өнөөдрийн байдлаар 1.343 байгууллагаас мэдээллээ ЗГХЭГ-т албан ёсоор ирүүлсэн байна. Энэ нь нийт ирүүлэх ёстой байгууллагын 44.8 хувь нь юм.

“Мэдээллээ ирүүлсэн нийт байгууллагын 183 байгууллага нь ямар нэгэн зөрчилгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Харин 1.163 байгууллага тодорхой зөрчил, асуудалтай байгаа тухай тайлангаа ирүүлсэн бөгөөд нийт зөрчлийн тоо 4.220 гэсэн тоон мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн албан тушаалтны тоо 187, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчлийг нь арилгуулсан 172 байна. Үлдсэн 3.834 зөрчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа энэ байгууллагууд бүрэн мэдээллээ өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна. Учир нь аливаа гарсан зөрчлийг арилгах асуудал нь хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацаатай байдаг. Тиймээс хуульд заасан цаг хугацаандаа арга хэмжээгээ аваад мэдээллээ Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт ирүүлэхээр ажиллаж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэлдээ дурдлаа.