Бусад

С.Одонтуяа: 76 гишүүн цөөдөж байгаа нь үнэн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ.  Тэдний хувьд УИХ-ын гишүүдийн тоог олон болгох нь зүйтэй гэдэгт  олонхоор санал нэгдэж байна. Харин тоог нэмэгдүүлээд хэд  хүргэх тухайд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байгаа юм. Тухайлбал,  АН-ын  дэд дарга С.Одонтуяа “УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоно гэдэг хэт өндөр байна. Харин  харин 108 болговол дэмжинэ.  Ерөнхийдөө  УИХ-ын гишүүн Т.Доржханд бид хоёрын санаачилгаар Үндсэн хуулийн өөрчлөлт эхэлсэн. Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үүднээс, эмэгтэйчүүдийг олон болгохын тулд  холимог тогтолцоог оруулж ирэх шаардлагатай.  УИХ-ын гишүүдийн тоо 76 байгаа нь үнэхээр бага.  Гэхдээ нэмлээ гэхэд 100, 108 орчим байхад болно гэж  үзэж байгаа” гэлээ.