Дэлхийд

Паетхонтарн Чинаватраг Тайландын Вант Улсын хойд бүсийнхэн дэмжсэн хэвээрээ байна уу ?

Тайландын Вант Улсын Паетхонтарн Чинаватрагийн удирдлагад буй Популист Пхе Тай нам 2023 оны 5 сарын 14-нд болох сонгуульд давуу санал авах төлөвтэй байгаа ч тус нам хойд нутгийн дэмжигчдээс өндөр санал авч чадах эсэх нь түүний амжилтад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүний авга ах Таксин Чинаватрагийн 1998 онд үүсгэн байгуулсан Пхе Тай нам энэ зуунд Тайландад болсон бүх сонгуульд хамгийн олон суудал авч байжээ. Гэвч дэвшилтэт “Ирээдүйн төлөө” намын залуусыг олон нийт дэмжиж байгаа учраас Пхе Тай нам тойрог болгонд хүчтэй өрсөлдөөнтэй нүүр тулгарч байна. Харин Тайландын улс төр судлаач Бригам Янгийн их сургуулийн эрдэмтэн Жоэл Селвей "Хойд нутгийн сонгогчид Пхе Тай намаас нэр дэвшигчдийг тууштай дэмжсээр ирсэн. Энэ удаад ч бас саналаа тус намд өгөх магадлал өндөртэй” гэжээ.