Төрийн өмчит компаниудын үр ашигт байдалд анхаарах, засаглалыг сайжруулах Засгийн газрын зарчим дагуу төрийн өмчит Авто зам засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэх шийдвэр гаргаад байна. Тус компаниуд өнөөдрийн байдлаар ашигт ажиллагаа багатай, норм, стандарт, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. Тиймээс компаниудыг нэгтгэн зохион байгуулж, 34 хүртэлх хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжихаар боллоо.
Авто зам засвар, арчлалтын компаниудыг нэгтгэж, IPO гаргаснаар олон нийтийн шууд хяналтад орно. Ингэснээр удирдлагын зардал их хэмжээгээр буурч, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэн тогтвортой ажиллуулах, техник тоног төхөөрөмж, машин механизмын болон үйл ажиллагааны хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бололцоо бүрдэх боломж нээгдэж байна. Тухайлбал, компанийн нийт хөрөнгө 38,7 тэрбум төгрөг болж нэмэгдэхээс гадна ТУЗ-ийн гишүүдийн тоо 9 болж буурах юм. Одоогоор 20 компанийн 8 ТУЗ-д нийт 72 гишүүн ажилладаг бол нэгтгэл эхэлснээр ТУЗ-ийн гишүүний тоо 9 болж буурч, зардал 576 сая төгрөгөөр хэмнэгдэнэ.
Засгийн газраас төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой болгох ажлын хүрээнд ийнхүү нэгтгэх, олон нийтэд хувьцаа гаргах гэх зэрэг ажлуудыг үе шаттай хийж эхэлж байна.
Сэтгэгдэл бичих