Нийслэл

2023 онд аялал жуулчлалын салбараас 600-800 сая ам.долларын орлого олжээ

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Өнгөрсөн 8 сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин манай улсад ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулсан байна. Жуулчдын урсгалыг нэмэх, Монгол орныг сурталчлахаар энэ оны 2, 4, 6 дугаар сард шууд нислэгтэй Япон, БНСУ, БНХАУ-д “Welcome to Mongolia” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

Монголын Эдийн засгийн форум, дэлхийн инфлүүсэрүүдийг урьж оролцуулсан “NUS SUMMIT” арга хэмжээ, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап лам Францисын айлчлал, “Нүүдэлчин наадам” гээд олон арга хэмжээнүүд боллоо. Энэ онд улсын хэмжээнд 69 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох үйл явдлыг амжилттай зохион байгуулж дууссан байна. Харин намар цагт жуулчдыг хэрхэн татах тал дээр бэлтгэж байгаа бөгөөд ирэх жилүүдэд Европ тив рүү бодлогоо чиглүүлнэ хэмээн БОАЖЯ-наас мэдээлж байна.

Дашрамд сонирхуулахад 2023 онд аялал жуулчлалын салбараас 600-800 сая ам.долларын орлого олжээ.