Монгол улсын нүүрсний нийт нөөц 173 тэрбум тонн, нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг судалгаа гарсан. Тус салбарын эрдэмтэд Монголчуудыг хэдэн үеэр ньтэжээх нүүрсний нөөц бий ч гэлцдэг. Гэтэл манай улс урдхөрш /БНХАУ/-аас “Хагас коксжсон нүүрс” авах шийдвэртхүрч олон нийтэд асуудал томоор дэвэрч эхлэсэн юм.
Өнгөрсөн хэд хоногийн өмнө Эрчим хүчнийсайд Б.Чойжилсүрэн “177 тэрбумаас 30 орчим тэрбумтөгрөгөөр асаагч авна. Үлдсэн 147 тэрбум төгрөгөөрБНХАУ-аас хагас коксжсон нүүрс худалдан авна” гэсэн ньнийслэлйн иргэдийг ихээхэн бухимдуулж байна.
Коксжих буюу хагас коксжих нүүрс гэж юу вэ
Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайнчанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийгөндөр температурт (900-1100oС) боловсруулж, хартөмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээттүлш, ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүйтүлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуубүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.
Хүрэн (исэлдсэн) нүүрс, занар зэрэг нь өндөр температурткоксжуулж, сайн чанарын кокс гарган авахадтохиромжгүй, бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай. Иймд түүнийг харьцангуй нам температурт (600-700oС) коксжуулж, (энэ тохиолдолд хагас коксжуулалт гэнэ) үндсэнбүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг.
Коксжуулалтын процессын үндсэн түүхий эдийг коксжихнүүрс гэж нэрлэх ба барьцалдах чадвараар сайн, төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэхэд тохиромжтой, урвалдорох идэвхи сайтай кокс үүсгэж чадах нүүрсний холимгийгкоксжуулждаг. Тэр нь хүхэр, үнс, чийг багатай байх ёстой. Коксжуулалтыг коксын зууханд явуулах бөгөөд нүүрснийхольцыг урьдчилан нунтаглан шигшсэн байна. Бэлтгэсэнхолимогоор коксын зуухны улайсгасан тасалгааг дүүргэхбөгөөд нүүрсний дээр дэгдэмхий хэсгүүд чөлөөтэй байхаарзай үлдээдэг.Кокс
Коксыг ширэм хайлуулахад, хар ба өнгөт металлынүйлдвэрт, ахуйд шууд шатаах замаар хэрэглэдэг. Кокс ньзуухыг дулаанаар хангахын хамт төмрийн хүдрийгангижруулж өгдөг. Коксын чанар найрлагаасаа ихээхэнхамаарна. Түүний чанарт нөлөөлөх чухал хэсэг нь түүндоторх хүхэр, үнс зэрэг болно. Ер нь кокс нь хүхэр, үнсийгмаш бага агуулсан байх шаардлагатай. Иймээс үнс, хүхрийнагуулга бага нүүрсийг коксжуулалтанд ашигладаг. Кокс ньтүлшинд хэрэглэгдэхээс гадна кальцийн карбид, унтраагаагүй шохой, хужир, нүүрсний хүчил зэрэгбодисуудыг үйлдвэрлэхэд өргөн хэрэглэгддэг.
ХАГАС КОКС БУЮУ УТААГҮЙ ТҮЛШ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ Урдаас хагас коксжуулсан нүүрс авах мөнгөөр үйлдвэрбарьчихсан бол...
Улаанбаатарыг утаанаас дунд хугацаанд салгах хамгийн зөвшийдэл бол хагас коксжуулсан эрчим хүчний нүүрсюм. Хэдий манай улс есөн тэрбум ам.долларын өртэй ч Жилд300-400 мянган тонн нүүрс угаах үйлдвэр барих хангалттайхугацаа, мөнгө бидэнд байсан.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 230 мянган өрх гэрхороололд амьдарч байгаа тооцоо бий. Тиймээс утаагбагасгаж нийслэлчүүдийг гал алдуулахгүйн тулд импортийннүүрс туршихаас аргагүйд хүрснийг албаныхан хэлж байна.
Налайхад байрлалтай шахмал түлшний үйлдвэрт 18.00 цагийн орчимд албаныхан туршилтаа танилцуулахад бэлэнболжээ. Дөрвөн газарт зуух байрлуулсан байх бөгөөд нэгзууханд нь шахмал түлш, нөгөө зууханд нь хагас кокснүүрсийг түлж, туршиж үзүүлэхээр бэлтгэжээ. Хагас кокснүүрс харахад шахмал түлшнээс огт ялгаагүй. Үнэр, хэмжээяг адилхан. Дөрвөн байрлалд тавьсан зуухыг эхнээс ньгаллаж үзүүллээ. Модоор асаасан шахмал түлш, хагас кокстүлш ялгаагүй утаа уугина. Харин мод шатаад дууссаныдараа утаа хагас кокс түлсэн зуухнаас арай бага харагдажбайлаа.
Зориулалтын цахилгаан асаагчтай байх тул 2-3 минутасаасны дараа түлш шатаж эхэллээ. Асаагчаар асаасантүлшнээс утаа ялгарч байгаа нь бага харагдана. ХэрэвзээХотын дарга НИТХ-ын шийдвэрийг дэмжиж, Б.Чойжилсүрэнгийн “туршилтад” гарын үсэг зурах аваасирэх арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хагас кокстүлшийг айл өрхүүдэд туршина.
Ингэхдээ, үнийн хувьд одоо байгаа шахмал түлшний үнээрхудалдана. Харин зориулалтын цахилгаан асаагчийг тендерзарлаж худалдан авах гэнэ. Хэрэвзээ, хагас кокс түлшийгзориулалтын асаагчгүйгээр асаавал утаа ялгаагүй гарахыгалбаныхан хэлнэ лээ. Түүнчлэн хагас кокс түлш, кокжихнүүрс тэмээ ямаа шиг ялгаатай болохыг сайд хэлсэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ оноос эхлэнОрчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаартомилогдон ажиллаж байна. Энэ хооронд агаарынбохирдолтой улс орнуудын туршлагыг судалж үзлээ. Тухайлбал, Лондон, Сөүл, Бээжингийн туршлагыг судаллаа. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад одоо байгаатүлшний түүхий эдийг солих шаардлагатай юм байна. Хагаскокс нь коксжих нүүрсээс ондоо бүтээгдэхүүн. Хагас коксбол эхний ээлжид хүрэн нүүрсийг дулааны аргаарболовсруулж, дутуу шатаан 1700 градуст жигнэдэг.
Туршилтаар:
Мидлинг түлштэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2.4 дахинбуурч байгаа.
Дэгдэмхий жишээлбэл 22.5 байгаа бол 10.5 болж буурсан.
Тоосонцор 154 байсан 45 болж бууж байгаа гэх мэт хоруучанар нь 2-4 дахин буурсан.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос угтуршилтад 242 сая төгрөг зарцуулсан. Мөн Хятадад хэдхэдээгийн удаагийн туршилт хийж, зөвлөх баг ажиллуулсан. Одоогоос гурван долоо хоногийн өмнө НИТХ дээртанилцуулга хийсэн. Ингэхдээ, 2023 оны арванхоёрдугаарсарын 15-наас ирэх оны нэгдүгээр сарын 31-ныг хүртэл 45 хоногийн хугацаанд мидлинг түлшийг хагас коксоорорлуулаад түлш хийж үзэхэд 177.5 тэрбум шаардлагатай гэжүзсэн.
Үүний 120 орчим тэрбум нь хагас коксыг импортлох, гадааддотоод тээврийн зардал,
20 тэрбум нь асаагчийг импортлоход, 3-4 төрлийнбарьцалдуулагчийг импортоор авч түлшний чанарыгөөрчилж үзье гэсэн шийдвэр гаргаад явж байна.
2023 оны арваннэгдүгээр сард багтаан энэ түлшийг оруулж ирвэл тухайн сардаа багтаагаад 110 мянган тонныгарванхоёрдугаар сарын 15 хүртэл үйлдвэрлээд мидлингээрүйлдвэрлэж буй шахмал түлшийг зогсоож, хагас коксыгтүлэх төлөвлөгөөтэй байна.
Утаа бүрэн арилахгүй. Гэхдээ хоёр дахин бууруулаххүлээлттэй байгааг лабораторийн дүн харуулж байна” гэлээ.
Мөн албаны хүмүүсийн хэлснээр 2024 онд багтаан хагаскоксыг дотооддоо үйлдвэрлэх зорилттой явж байгаа гэнэ. Харин үйлдвэрийн ТЭЗҮ ирэх сарын дундуур бэлэн болохаж. Уг үйлдвэрийг 600 мянган тонны чадалтай барих бөгөөдБагануурын уурхайд түшиглэн барих юм байна. Хөрөнгөоруулалтыг гаднын санхүүжилтээр шийдвэрлэж, Монголынталаас үйлдвэр барих газрыг гаргаж өгөх юм байна. Хэрэвзээ, үйлдвэр баригдсан тохиолдолд гурван төрлийнбүтээгдэхүүн гарна. Тухайлбал, хагас кокс, давирхай, хийгарах аж. Үнийн хувьд хагас коксын үнэ нэг тонн нь 350 мянга байх гэсэн тооцоог хийжээ.
Сэтгэгдэл бичих