Яам

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хэлэлцээрүүд батлах юм байна. Хоёр жилийн дараа буюу өнөөдөр тэрбээр дахин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.