Дэлхийд

Аляскийн өмнөд хэсэгт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов

АНУ-ын Аляска мужийн Алеутийн арлуудын өмнөд хэсэгт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Хүчтэй газар хөдлөлт 12:55 цагийн орчимд болжээ.Газар хөдлөлтийн төв нь 40 километрийн гүнд байжээ.Цунамигийн 67 сантиметр давалгаа 90 минутын дараа цөөн хүн амтай Санд Пойнт хотод ажиглагдсан байна.Орон нутгийн төвөөс ойр орчмын хүмүүсийг анхааралтай байж, тэнгисийн ойролцоо байхдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Түүнчлэн бага хэмжээний хэлбэлзэл байж болзошгүй тул далайн түвшний өөрчлөлтийг анхааралтай ажиглахыг хүмүүст анхааруулж байгаа аж..