Дэлхийд

Хабиб Нурмагомедов ялалтынхаа дараа зодог тайлав

Холимог тулааны хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов өнгөрсөн бямба гарагийн шөнө Абу Дабид болсон “UFC 254” тулаанд АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялав.

Дагестан гаралтай, 32 настай тэрбээр өрсөлдөгчөө хоёр дахь үед боох мэхээр буулган авч, 29:0 гэсэн ялалтаа байгууллаа. Үүнийхээ дараа зодог тайлж буйгаа дэлхий дахинаа зарласан юм.

Энэ тухайгаа тэрбээр “Энэ бол миний сүүлчийн тулаан. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. Намайг Жастинтай тулалдахаар болсны дараа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Би аавыгаа нас барснаас хойш анх удаа ээжтэйгээ ийм удаан ярилцсан. Гэхдээ би ээжээсээ сүүлийн тулаанаа хийх зөвшөөрөл авсан” гэв.