Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр засварласан бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны эхэнд төлөөлөгчид нилээд маргаан , бужигнаан үүсгэж өдрийн цайны цагаар түр завсарласан юм.
Харин эргэж хуралдан дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад МАН-аас Б.Сэмжидмаагийн нэрийг дэвшүүлж, санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 24 төлөөлөгчийн санал буюу 58.5 хувиар Б.Сэмжидмааг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар сонголоо.
Хуралдаанаар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ДИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, сонгох, ДИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох асуудлыг тус тус хэлэлцэж байна.
Сэтгэгдэл бичих