Үйл явдал

Оффис дээрээ цөөн хүн ажиллуулах хэрэгтэйг ЭМЯ-наас зөвлөлөө

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд гарсан халдвар МОНОС ОФФИСЫН голомтоос эхтэй

Нийслэл хотод халдварын хоёр голомт идэвхтэй үргэлжилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тодруулбал БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн 8 ажилтан тэдний гэр бүлийн хүрээнд халдвар үргэлжилж байна. Дараагийн голомт нь МОНОС оффистой холбоотой бөгөөд засвар хийж байсан хүмүүс халдвар авсан бөгөөд БГД-ийн 12 дугаар хороо 6-р бичил хорооллын 19 дүгээр байранд гарсан халдвар тэндээс эхтэйгээр үргэлжилж байна. Тус голомтод 20 гаруй халдвар авчээ. Бусад голомтуудын хувьд хяналтад авсан бөгөөд ойрын хавьтлаас тусгаарласан хүмүүсийн дундаас халдвар илэрч байгаа гэдгийг хэлэв.

Халдвар гэр бүлийн болон хамт олны хүрээнд гарч байгаа учраас албан байгууллагууд аль болох цахимаар ажиллах, оффис дээрээ цөөн хүнээ ажиллуулах хэрэгтэй байгааг ЭМЯ-наас зөвлөлөө.