Үйл явдал

Нийслэлд коронавирусийн халдварын дөрвөн голомт идэвхтэй байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн дөрвөн голомт идэвхтэй үргэлжилж байна.

Тодруулбал,

  • БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х апартментад гарсан халдварын голомт нэлээд идэхвжилтэй байгаа. Тэнд өргөжүүлсэн тандалтаар 562 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнээс халдвар илрээд байна.
  • Наркологийн эмнэлэгтэй холбоотой халдварын голомтод хоёр хүн өвчлөөд байсан бөгөөд тэдний гэр бүл, найз нөхөд гээд 7 хүн халдварт өртөөд байгаа.
  • Микс пицца компанийн ажилтан өвчилсөн учраас өргөжүүлсэн тандалт хийсэн. Тус компанийн нийт 6 хүн өвчлөөд байна.
  • БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт

Батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоож албан байгууллагуудад шинжилгээ хийгдэж байна. Тухайлбал, Х апартментад гарсан халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал NTV телевизэд ажилладаг учраас тэнд хоёрдогч хавьтал 94 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байгаа. Мөн Bull ресторанд хавьтал ажилладаг учраас 40 хүнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

ХУД-ийн 11 дүгээр хорооны Peace village хотхоны 209 дүгээр байранд халдвар гарсан учраас 80 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байна.

СБД-ийн 9 дүгээр хороо Цэлмүүн тауэрт халдвар гарсантай холбогдуулан 119 хүнээс шинжилгээ авах ажил мөн үргэлжилж байгаа” гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтад 1,163, хоёрдогч хавьтал 7,220 хүн байгаа юм байна.