Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 11-нээс нийслэлд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс үзвэл 14:30 цагийн байдлаар найман дүүргийн 40 гаруй мянган хүн "Ковид-19"-ийн шинжилгээ өгөөд байна. Энэ нь иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байна гэсэн үг юм. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 84 цэг, явуулын 146 багт 1,414 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Халдварыг илрүүлэх, тандах зорилготой шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.
40 гаруй мянган хүн “КОВИД-19”-ийн шинжилгээ өгчээ
3 долоо хоног өмнө
1 минут унших

Танд санал болгох
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442,303 өрхийг хамруулжээ
6 өдөр өмнө
3 минут унших
Ковид-19 халдварын тархалтын идэвхжлийн орон зайн дүн шинжилгээ хийж байна
1 долоо хоног өмнө
2 минут унших
Сэтгэгдэл бичих