Бусад

Нэр бүхий шүүгч нарыг огцруулах тухай асуудлаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна

Хөл хорионы дэглэмтэй үед нэр бүхий шүүгч нар “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж, биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд цацагдан олны анхаарлыг татаад байгаа билээ.

Тэднийг биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллага эхний байдлаар тогтоосон, хэргийг прокурорын байгууллага шалгаж байгаа юм. Тэгвэл иргэд ёс зүйгүй шүүгч нарыг огцруулах асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагслаа.

Тэд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр гэх мэт төрд тангараг өргөсөн шүүгч, өмгөөлөгч нарт төрийн тэргүүн хариуцлага тооцох учиртай.  Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж, эдгээр шүүгчдийг огцруулж хариуцлага тоохогүй бол өөрөө огцрохыг шаардах гэнэ.

Нөгөөтэйгүүр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорионы дэглэм сахиулж буй онцгой нөхцөлд төрийн тэргүүн Х.Баттулгын томилсон шүүгч нар архидан согтуурч, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй ноцтой үйлдэл гаргасан явдал нь улс төрийн өөр агуулгатай байж болзошгүй юм.  Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн шинэчлэлд хориг хийх гэж оролдсон, АТГ-ын ажилчид, Ерөнхийлөгчийн Тамгын газартай ойр ажилладаг хэрэг шийдвэрлэдэг хүмүүс уулзсан нь ямар нэг хонгил байна уу үгүй юу гэх хардлага төрүүлж байна.