Засгийн газар

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр "КОВИД-19" цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, автобусны хүрэлцээ хангамжтай танилцсан юм. Тус компанийн хувьд цар тахлаас үүдэн өдрийн орлого эрс багассан гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа. Тухайлбал, цар тахалгүй үед өдөрт 20 орчим сая төгрөгийн орлоготой байсан бол одоо 7-8 сая төгрөг төвлөрдөг болжээ.