Үйл явдал

36-93 насны 5 иргэн нас барж 1169 тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 1169 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 25364 болж байна. 1039 нь Улаанбаатарт,  129 нь орон нутагт, 1 нь эмнэлгээс шалтгаалах байна.  Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Ховд 9
  • Дархан 21,
  • Эрдэнэт 3,
  • Сэлэнгэ 2,
  • Төв 30,
  • Дундговь 6,
  • Хэнтий 2,
  • Архангай 1,
  • Увс 7,
  • Баян-Өлгий 2,
  • Завхан 2,
  • Өвөрхангай 4,
  • Завхан 23,
  • Дорнод 5,
  • Сүхбаатар 11,
  • Говьсүмбэр 3,

Ингэснээр дотоодын халдвар 24789

Эмнэлгээс шалтгаалах халдвар 85,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 442,

Улаанбаатарын халдвар 21896,

Аймаг, орон нутгийн халдвар 2893 болж байна.

Сүүлийн 24 цагт 7 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 13346 боллоо.

Нийт 3658 хүн эмчлэгдэж байгаагаас 2166 нь хөнгөн, 869 нь хүндэвтэр,  270 нь хүнд, 58 нь маш хүнд байна.

5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 56 болж байна. Тодруулбал,

71 настай эрэгтэй 4 сарын 8-нд онош батлагдсан

36 настай эрэгтэй 4 сарын 19-нд онош батлагдсан

93 настай эмэгтэй 4 сарын 1-нд онош батлагдсан

83 настай эмэгтэй 4 сарын 5-нд онош батлагдсан

65 настай эрэгтэй 4 сарын 20-нд онош батлагдсан" гэлээ.