УИХ

Ерөнхийлөгчийн хууль зүйн үндэслэлгүй хоригийг УИХ хүлээж авсангүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан хоригийг Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлээд дэмжээгүй. Эцсийн хэлэлцүүлэг хийж санал хураалт явуулах үед АН-аас хоёр цагийн завсарлага авсан. Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувь нь дээрх хоригийг  хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга  өөрөө дэвших сонирхолгүй байгаагаа хэлсэн. Гэтэл яагаад Үндсэн хууль руугаа өшиглөж, Цэцийн эцсийн шийдвэрт бүхэлд нь хориг тавиад байна вэ. Нэр дэвшихийн тулд улайрч байна гэж харахаас өөр өнцөг алга. Нөгөө талдаа өөрийн эрх мэдэлд байхгүй асуудалд оролцож, зорилготойгоор ард түмнийг турхирч, эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байна. Үүнийгээ төв талбай дээрээ мэдэгдэл хийж баримтжуулсан. Уг хоригийг парламент хүлээж авах боломжгүйг мэдэж байж, удаа дараа хориг тавьж байгаа нь өдөөн хатгалга гэж харахаас өөр аргагүй юм.

Хоригийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хоригийг үзлээ. Санжмятав зөвлөхийн хэлсэнчлэн улс төрийн гэж хэлж болох үндэслэлүүдийг бичсэн байна. Хууль зүйн үндэслэл бичигдээгүй харагдаад байна. Би Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2-т Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаад УИХ-д оруулна. Гаргасан дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин үзэж эцсийн шийдвэр гаргана. Энэ нь УИХ хүлээж авсан бол Цэцийн эцсийн шийдвэр болно гэсэн үг. Энэ шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд дагаж мөрдөн Үндсэн хуулийн үүрэгтэй болж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль болон бусад шийдвэрт хориг тавих эрхтэй гэж байна. Үндсэн хууль ёсоор УИХ олон хууль гаргадаг. Ерөнхийлөгч өөрийг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрт хориг тавих эрхтэй юу. Ийм эцэс төгсгөлгүй, Үндсэн хуулийн засаглал хоорондын олон асуудал руу орох юм. Ерөнхийлөгчийн хувьд хэд хэдэн жишиг тогтоочихоод байгаа юм. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрх буюу сайдын томилгоон дээр хориг тавьж байсан. Хоригийг нь хүлээж авахгүй гэсэн чинь тухайн УИХ-ын тогтоол дээр хориг тавьж байсан. Өөрөөр хэлбэл хоригийн хориг гэсэн үг. Ерөнхийлөгч ийм эрхтэй юу” гэлээ.