Үйл явдал

47, 84 настай 2 иргэн нас барж 1185 тохиолдол бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 1185 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 38470 болж байна.. 1059 нь Улаанбаатарт,  123 нь орон нутагт, 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 1 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Ховд 1,
  • Дархан 14,
  • Эрдэнэт 35,
  • Сэлэнгэ 2,
  • Төв 7,
  • Завхан 32,
  • Говь-Алтай 26,
  • Архангай 1,
  • Сүхбаатар 4,

Ингэснээр дотоодын халдвар 37839

Эмнэлгээс шалтгаалах халдвар 96,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 487

Улаанбаатарын халдвар 33608

Аймаг, орон нутгийн халдвар 4231 болж байна.

Сүүлийн 24 цагт 1026 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 21707 боллоо.

Нийт 4919 хүн эмчлэгдэж байгаагаас 2738 нь хөнгөн, 1585 нь хүндэвтэр, 484 нь хүнд, 112 нь маш хүнд байна.

2 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 117 болж байна.

84 настай эрэгтэй, 4 сарын 19-нд онош батлагдсан

47 настай эмэгтэй, 4 сарын 16-нд онош батлагдсан" гэлээ.