Бусад

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж байна

МАН-ын Бага хурлын ээлжит Х хуралдаан цахимаар зохион байгуулагдаж байна.

Хуралдаан 95.3 хувийн ирцтай байгаа бөгөөд  Бага хурлын 346 гишүүнээс 330 нь цахим хуралдаанд оролцож байгаа аж.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн.

Уг хурлаар МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.