Сонгууль 2020

"Зөв хүн-Электорат" эвсэл Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан билээ. Иймээс ч СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу 4 сарын 30-наас 5 сарын 2 хүртэл гурав хоногийн хугацаанд  улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулж буй юм.
Эрх баригч МАН-аас Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэвшүүлсэн  бол АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар нэр дэвших эрхээ аваад байгаа бол УИХ-д суудал бүхий бас нэг субьект болох ХҮНам, Монголын Социал Демократ Нам, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвслээс "Датаком" ХХК-ны Захирал Д.Энхбатыг нэр дэвшүүллээ.
Д.Энхбат нь УИХ-ын гишүүн, Монголын Ногоон Намын даргаар ажиллаж байсан юм.