Үйл явдал

12 хүн нас барж 940 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.06, 11:00 цаг)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 940 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 42,940 боллоо. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас 12 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 142 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд

  • 40 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 78 настай эрэгтэй: Дөрөв сарын 27-нд онош батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 83 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 27-нд онош батлагдан эмчлэгдэж байсан
  • 94 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 58 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 28-нд онош батлагдан эмчлэгдэж байсан.
  • 88 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 74 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 70 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 74 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 94 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • 41 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлэгдэж байсан.
  • Мөн тавдугаар сарын 04-нд ШШҮХ-ээс ирүүлсэн шинжилгээгээр уушгинд корона илэрсэн

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Улаанбаатар хотод-828 (Нийт-37.196)
  • Эмнэлгээс шалтгаалах-8 (Нийт-109)
  • Орон нутагт-104 (Нийт-4608)

Хөдөө орон нутагт эмч нар халдвар авах нь нэмэгдэж байна. Тиймээс орон нутгийн эмч нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, аюулгүй байдлаа хангах тал дээр мэргэжлийн байгууллагуудынхаа заавар зөвлөгөөг дахин сонсож, баримтлахыг зөвлөж байна.

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн байна. Ингэснээр 27242 хүн эдгэрээд байна.

Одоогийн байдлаар эмнэлгүүдэд 4878 хүн эмлүүлж байна.

  • Хөнгөн-2833 (58.1%)
  • Хүндэвтэр-1452 (29.8%)
  • Хүнд-469 (9.6%)
  • Маш хүнд-124 (2.5%)