Халуун сэдэв

Мөрийтэй тоглоом тоглож байсан этгээдүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ

Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ хугацаанд иргэд бөөгнөрөл үүсгэн, мөрийтэй тоглож байсан хэсэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байна гэх мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр тус дүүргийн ... дүгээр хороонд оршин суудаг нэр бүхий иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр хязгаарлалтын дэглэм зөрчсөн үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн тус дүүргийн Онцгой комиссоос коронавируст цар тахлын үед иргэн та иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, Улс, нийслэл, дүүргийн Онцгой комиссоос заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй хэмээн уриалав.