Бусад

Намынхаа дотоод зөрчлөөр улс төр хийж, Цар тахлын хууль зөрчсөн Н.Алтанхуяг нарт хариуцлага тооцъё

Дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадалгүй сонгуультай золгож, түүгээрээ улс төр хийн олон нийтийг бужигнуулахыг  оролдож эхэлсэн АН-ынханд хариуцлага тооцох хэрэгтэй  байна.  Тэр дундаа  сонгогч түмнээ төрд төлөөлж, хууль батлах үндсэн чиг үүрэгтэй УИХ-ын гишүүд нь намынхаа хэрүүлийг нийгмийнх болгож, өлсгөлөндөө тулчихаад байгаа байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Асуудлыг хуулиар биш өлсгөлөнгөөр шийдэж болно гэх ойлголтыг УИХ-ын гишүүд нь  нийгэмд төрүүлэхийг нийт олон хүлээн зөвшөөрөх учиргүй юм. Тэр дундаа дэлхий нийтэд хэдэн зуун сая хүний амь насыг авч одсон цар тахал дотоодод хурдацтай тархаж буй энэ цаг үед УИХ-ын гишүүний төдийгүй хувь хүний үүргээ ухамсарлахыг  АН-ын бүлгийн гишүүдээс олон нийт шаардаж эхэллээ.

Н.Алтанхуягийг  нэр дэвшүүлэхээс өөр хүсэл, зорилгогүй өлсөгчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас баталсан  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн  холбогдох заалтуудыг зөрчиж буйг онцлон тэмдэглэе. Тодруулбал, дээрх хуулийн дагуу манай улс Улаан түвшинд шилжиж, бүх нийтээр хатуу хөл хориог мөрдөж байхад УИХ-ын гишүүд нь жагсаал цуглаан хийх ямар ч зөвшөөрөлгүйгээр барахгүй үүргээ гүйцэтгэж буй төрийн цагдааг дайрч доромжлон зүтгэсээр талбай дээр гараад суучихсныг нийтээр харлаа. Ард түмэн цар тахлын улмаас сар гаруйн хугацаанд  гэртээ хоригдон, төр засгийнхаа шийдвэрийг дагаж байхад УИХ-ын гишүүд ингэж дураар аашлахыг хүлээн зөвшөөрмөөргүй байна.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд дээр дурдсанчлан дураар авирлаж болохыг   зөвшөөрсөн ганц ч заалтгүй үгүй юм. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай тул  өлсгөлөн  зарлагсдад хариуцлага тооцъё