Бусад

С.Болд-Эрдэнэ: Төрдөө үнсүүллээ, бүх хүнд талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ өнөөдөр /2021.05.28/ Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр "Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Өчүүхэн хөдөлмөрөө үнэлүүлж, төрдөө үнсүүлэн МУГЖ цол хүртэж байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, гэр бүл, хамт олондоо баярлалаа. Драмынхаа хамт олондоо маш их баярлаж байна. Манай театрын 90 жилийн ой тохиож байна. Би 20 гаруй жилд нь тус театрдаа ажиллажээ. Мөн хамтран уран бүтээл хийдэг кино баг гээд уран бүтээлчиддээ баярлалаа. Ер нь бүх хүнд, үзэгч түмэндээ талархаж явдагаа илэрхийлье. Маш их зүйл хийж бүтээх урам өгч байна. Төрдөө түмэндээ үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан зүйл. Маш их хариуцлага ирж байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.