Орон нутаг

Дөрвөн сумын 15 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэнэ

Архангай аймаг бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн ургамал хөрсөнд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг Өгийнуур сумын 5000 га, Батцэнгэл сумын 2500 га, Хашаат сумын 5000 га, Хангай сумын 2500 га нийт 4 сумын 15000 га бэлчээрийн талбайд микробиологийн аргаар технологийн хугацаанд нь зохион байгуулж байна.
Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 4 сумын 14 багийн үлийн цагааны тархалт ихтэй 15000 га бэлчээрийн талбайд 30 тн бактержуулсан бэлдмэлийг /будаа/ цацах ажлыг 43 автомашин, 22 мотоцикл, 79 төрийн албан хаагч, 14 ажил идэвхтэй хайж буй иргэн, 477 малчинтай хамтран 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Уг ажлыг ХХААХҮ-ийн сайдын 2021 оны А-76 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2021 оны А/238 тоот захирамжаар батлагдсан удирдамж зааврын дагуу хийж байгаа аж.