Бусад

Улсын наадмаас өмнө бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 06-р сарын 03-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлагын дагуу  зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, нэр бүхий санал болгосон тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг нөхөн бүрдүүлэв.

2. Нэр бүхий бөхчүүдээс ирүүлсэн “Допинггүй Монгол наадам” уриалгын дагуу Баяр наадмаас өмнө допингийн  явцын  шинжилгээг авах асуудлыг дэмжиж, Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх

3.  Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангахын хүрээнд Цэцдийн зөвлөлийн хурлыг 2021 оны 06-р сарын 12-ны өдөр хуралдуулж доорх асуудлуудыг хэлэлцүүлэх.

Үүнд:

а. Үүрэг гүйцэтгэгч тэргүүлэгчдийг батлах, сонгох

б. Барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэх (хэвлэх, аймаг сумдад тараах)

в. Наадмаас өмнө допингийн шинжилгээ авах журам батлах,

Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчид санал болгосон улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлэгчээр ажиллахаас татгалзаж, өөрийн оронд улсын гарьд Б.Гончигдамбыг санал болгосны дагуу  үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Одоо МҮБХ-ны тэргүүлэгчид болон үүрэг гүйцэтгэгчээр дараах төлөөлөл ажиллах болно. Үүнд: 

1. у/а Д.Ганхуяг

2. у/а Д.Азжаргал

3. у/г Б.Гантогтох,

4. у/г И.Доржсамбуу

5. у/г Д.Рагчаа

6. у/г Б.Гончигдамба

7. у/х Л.Бадарч

8.  у/х Г.Элбэг

9. у/х Т.Өсөх- Ирээдүй,

10. у/н Д.Жанчивдорж,

11. тайлбарлагч Ц.Батнасан

12. гарын даа Ё.Амарбаясгалан

13. бөх судлаач Л.Ням,

14. Бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО