Сонгууль 2020

П.Дэлгэрнаран: Сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолно

Хуульд зааснаар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш /2021.06.09/ 07:00-22:00 цагийн хооронд болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.06.08/ сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаарх Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өглөө. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран сонгуулийн санал хураалтын дүнг автомажуулсан төхөөрөмжөөс гадна 100 хувь гар аргаар тоолно гэдгийг хэллээ.

Тэрбээр "Энэ удаагийн сонгууль онцлох зүйл ихтэй сонгууль болж байна. Нэгдүгээрт, цар тахлын үед болж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахын тулд Сонгуулийн ерөнхий хороо 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө. Хоёрт, энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, 100 хувь гараар тоолно" гэх мэдээллийг өгөв.