Сонгууль 2020

Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. Энэ удаад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна.

Төрийн тэргүүнээ сонгох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үдээс өмнө өгсөн. Тэгвэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БЗД-ийн Ерөнхий боловсролын 48 дугаан дунд сонгууль буюу 25-1-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд очиж саналаа өглөө.

Тэрбээр санал өгснийхөө дараа сонгуулийн талаар ард иргэдэд хандаж ямар нэгэн үг хэлэлгүйгээр шууд явлаа.

Х.Баттулга нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар 1.207.787 сонгогчдын олонхийн буюу 611.226 (50.61 хувь) санал авч, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.