Сонгууль 2020

У.Хүрэлсүх: Энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссан. Санал хураалтын урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж байгаа юм. Тэрбээр дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Мэдээллээр "Ерөнхийлөгчийн наймдах удаагийн сонгуулийн хуулийн хүрээнд явагдаж өндөрлөлөө. Ард иргэд сонгуулийн дүнг бидэнтэй хамт шууд хүлээн авч байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад иргэдийн 60 орчим хувь нь оролцсон байна. Миний бие 65 орчим хувийн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэнд маш их талархаж байна. Үүнийг би асар том хариуцлага гэж хүлээн авч байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, монголын төр засгийн тогтвортой ажиллуулах, улс орондоо ихийг хийж бүтээнэ гэсэн итгэл найдвараар надад саналаа өгсөн байх. Энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно.

Улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ эв нэгдлийн төлөө, сайн сайхан амьдралын төлөө, үр хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хоёр нэр дэвшигчидтэй баярлаж байгаагаа илэрхийлье. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна" гэлээ.