Бусад

Б.Баатархүү: Дэглэм зөрчиж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Худалдааны төвүүд үйлчлүүлэгчийн 2 дахь тунг хийлгэсэн эсэхийг шалгаж оруулах зэрэг журмыг зөрчсөн асуудалд холбогдох шалгалт хийж байгаа.

Амралтын газар, баар цэнгээний газруудыг ажиллахыг хориглочихсон байгаа. Гэтэл дүрэм зөрчөөд ажиллаж байгаа зөрчлүүд илэрч байна. НЦУГ-аас өнөөдөр нэлээдгүй байгууллагын эрхийг цуцлах саналын Нийслэлийн Захирагчийн ажлын алба руу хүргүүлсэн.

Дэглэм зөрчиж, хүмүүс цуглуулаад архидан согтуурах арга хэмжээ зохион байгуулж байгаа газруудтай хатуу тэмцэхээс өөр аргагүй" гэв.