Бусад

С.Эрдэнийг 7 сарын 9-ий дотор АН-ын даргаас огцрохыг шаардав

2018 оны дөрөвдүгээр сарын 24. УИХ-ын гишүүн хуулийн төсөл өргөн барилаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "АН-ын 100 гишүүний гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Нийт 21 аймаг, 9 дүүргээс цуглуулах ёстой байгаагаас одоогийн байдлаар дөрөвхөн газраас гэхэд л 21 мянган гарын үсэг цугларсан. Мөн АН-ын дарга С.Эрдэнэд АН-ын Их хурлыг 2021 оны 8-р сард багтаан хуралдуулах шийдвэрийг 7 сарын 7-ы дотор гаргах, мөн уг шийдвэрээ гаргаад 7 сарын 9-ий дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж буйгаа зарласан" гэлээ.
Мөн хэрэв С.Эрдэнэ шаардлагыг нь хүлээж авахгүй бол тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн мэдээлэв.