Бусад

16 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй 15 мянга орчим төгсөгчийн диплом хадгалагдаж байна

1993-2016 оны хооронд төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байгаа аж. Ингэхдээ 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт төлөгдөөгүйн улмаас дараагийн зээлүүд хойшлох, хэмжээ багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлж байгаа тул эргэн төлөлтөө хийхийг анхааруулжээ. Түүнчлэн төрийн сангийн санхүүжилтээр суралцаад зээлээ төлөөгүй иргэдийг нийтэд зарлахаар болсон байна. Харин диплом нь хадгалагдаж байгаа оюутнууд дундаас дараах заалтыг хангасан төгсөгч сургалтын төлбөрийн зээлээс бүрэн чөлөөлөгдөх боломжтой аж. Үүнд:

-Засгийн Газрын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллеж төгссөн дипломын , бакалаврын төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

-Засгийн Газрын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын , бакалаврын 2,8- аас дээш голч дүнтэй төгссөн , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

ДИПЛОМОО АВАХДАА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

✔Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

✔Иргэний үнэмлэх /эх хувь/

✔Ажлын газрын тодорхойлолт

Энэхүү линкээр https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom - орж регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харах боломжтой.