Ерөнхийлөгч

Олон улсын их дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын иргэнийг дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг суралцах тэгш боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох зарлиг гаргалаа.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Уг зарлигт:

1. Тухайн жилийн ЭЕШ-д 330 сум, 171 хорооноос харьяалах хороо, сумдаа хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг сурагчийг олон улсын шилдэг их дээд сургуульд суралцах бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх,

2. Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг төгсөж дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэх эрх авсан нэг иргэнд сургалтын тэтгэлэг олгох,

3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүлээн зөвшөөрсөн ОУ-ын олимпиадад медальт байранд шалгарч, дэлхийн шилдэг 100-д багтсан сургуульд тэнцсэн оюутанд тэтгэлэг олгох
4. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах төсвийг улсын төсөвт суулгах
5. Дэлхийн шилдэг их сургуульд амжилттай суралцсан иргэнийг ажлын байраара хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хуульд тусгаж, зохион байгуулах
6. Тэтгэлгийн журмыг батлан гаргах зарлиг гаргалаа.

Мөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал олгох зарлиг гаргав.