Бусад

Цэцийн их суудлын хуралдаан энэ сарын 24-нд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзсан.

Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэлж байна.

Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Одоо процессын дагуу Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан болно" гэж байв.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны есдүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг  хэлэлцэхээр товложээ.