Үйл явдал

Эдгэсэн иргэд ХӨСҮТ-д цээжний рентген зураг үнэгүй авахуулах боломжтой

Коронавирусийн  халдварын уушгинд үзүүлэх нөлөө их бөгөөд уушгины үрэвсэл, хүндэрсэн тохиолдлуудад амьсгалын замын цочмог хам шинж, цусан халдвар зэрэг өөр бусад урт хугацааны хүндрэл бүхий өвчлөлийг үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон. Өвчлөөд эдгэснээс хойш шинж тэмдэг 4-6 сарын хугацаанд илэрсэн хэвээр байна.

Шинж тэмдэг удаан хугацааны турш ажиглагдвал эмнэлгийн байгууллагад хандаж, цээжний рентген зураг авахуулж, мэргэжлийн эмчид үзүүлэхийг ЭМЯ-наас зөвлөж байгаа билээ. Өвдөөд, эдгэсэн иргэдийн уушгийг ХӨСҮТ-д үнэ төлбөргүй үзэж байгаа аж. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ дээр өдөр бүр 14.30 цагаас хойш авч үйлчлүүлэх боломжтой юм.