Дэлхийд

БНСУ "Pfizer" вакцины 3 дахь тунг хийх талаар хэлэлцэж байна

АНУ, Израиль улсууд 2 тунгаа хийлгээд дууссан хүмүүс дээр хийсэн судалгаагаар Файзер вакцины үйлчилгээ хоёр сар тутамд 6%-аар буурч байгаа нь нотлогджээ. Тиймээс Израильд booster shot буюу 3 дахь тунг 2 тунгаа хийлгээд 6 сар болсон 16+ насныханд хийж эхлэсэн бөгөөд удахгүй Америкийн нэгдсэн улс  ч гэсэн хийж эхлэхээр төлөвлөж байна.

Тэгвэл БНСУ-ын улсын хүн амын 67% нь эхний тундаа хамрагдсан боловч Файзер вакцины 2 тунгаа эрт хийлгэсэн хүмүүс вакцины үр дүн хугацаа явах тусам муудаж байгаатай холбоотойгоор 2 тунгаа хийлгэсэн ч халдвар авахаас болгоомжлохыг уриалж booster shot хийж эхлэх талаар хэлэлцэж эхэлжээ.